Эмэгтэйчүүдийн тааварлашгүй төрхийг мэдэхийг хүсвэл цүнхэндээ юу авч явдгийг нь үзэхэд л хангалттай байдаг байна.
Тэмдэглэлийн дэвтэр, дугтуй, шинэ сонин, үзгийн цуглуулга байвал тэр яах аргагүй ажил хэрэгч эмэгтэй. Хэдийгээр өөртөө итгэлтэй ч хошин шогийн мэдрэмж муутай нэгэн.
Дотор нь нүдний шил, эмийн цуглуулга, сүрчиг, хумсны хэрэглэл, утас зүү, гялгар уут гээд л юм бүхнийг багтаасан цүнх амьдрах ухаан сайтай бүсгүйчүүдийг илтгэдэг байна. Хэрэгцээтэй бүхнээ гарын дор бэлэн байлгах дуртай тэд сайхан сэтгэлтэй.
Бичгийн хэрэглэл, гоо сайхны будаг шунх, амттан тэргүүтнээ хольж хутган цүнхэлсэн бүсгүйчүүд тодорхой зарчим баримталдаггүй залхуу улс. Гомдомхой бус, найрсаг зантай боловч тэдэнд итгэх хэрэггүй. Учир нь хариуцлага хүлээх дургүй учраас тэд хэлсэндээ хүрэх, бусдыг хуурахаас буцахгүй. Хэн нэгэнтэй амархан танилцдаг ч төдийлөн нөхөрлөж чаддагүй юм байна.
Шаардлагатай бүхнээ авч явдаг бүсгүйчүүд аливаад нухацтай ханддаг. Хаана, юу хийхээ зохицуулж, эмхэлж цэгцэлсэн эд зүйлээ нямбай байлгадаг нь тэдэнд найдвар төрүүлэх боломжийг олгодог юм. эелдэг, өөртөө итгэлтэй, зохион байгуулах чадвартай бүсгүйчүүд цүнхээ ийнхүү хэрэглэдэг.
Хуучин тасалбар, үнгэгдсэн жор, товч, сонины хайчилбар, бохины цаас, зураг гээд л түмэн янзын новш бөөгнөрсөн цүнхний, эзэд мөрөөдөмтгий, гэрийн ажилд муу, үрэлгэн байх нь олонтоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт