
Өчигдөр буюу 3-р сарын 14-ны өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өглөөний 09:00 цагт эхэлж, оройн 21:50 хүртэл хаалттай хуралдаж шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт анхан шатны шүүхээс оноосон 24-25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
Энэ удаагийн шүүх хурлыг шүүгдэгч болон хохирогчийн талаас нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Гэвч С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдох 35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудаст Төрийн маш нууцын зэрэгт хамаарах баримт авагдсан аж. Тиймээс Төрийн нууцын тухай хуулийн 19.2 дахь хэсгийг үндэслэн шүүх хурлыг нээлттэй явуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хаалттай явуулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт