
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшорчдыг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэ үеэр цагдаа нар очиж, тэднийг албадан авч явсан үйлдлээ "Жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй" хэмээн тайлбарласан.
Өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд дээрх гурван эмэгтэйд холбогдох хэргийн шүүх хурал болж дууслаа. Тэднийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр тус бүр 50 мянган төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан байна. Энэхүү шийдвэрийг Б.Болор-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдлээ. Энэ талаар Б.Болор-Эрдэнэ “Бид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид буруу юм хийгээгүй. Бид 50 000 төгрөг төлөх шаардлагагүй. Оффшорчдын мөнгийг олж ирэх ёстой. Яагаад үнэн үг хэлсэн гурван эмэгтэйг торгож байгаа юм. Бид нар өгч чадахгүй” гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт