Голландын “Армийн музей”-д Чингис хааныг таниулах зорилготой “Чингис хаан-морин дэл дээрээс дэлхийг эзэгнэгч” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд Чингис хааны эдэлж хэрэглэж алтан эмээл, хатдын гоёл чимэглэл, торгон хувцаснаас эхлээд баатруудынх нь дайн байлдаанд хэрэглэж байсан зэр зэвсэг зэрэг 200 гаруй үзмэрийг байршуулжээ. Тухайн үзмэрүүдийг Хөх хотоос авч ирсэн бөгөөд Европт анх удаагаа дэлгэгдэж байгаа аж. Үзэсгэлэн зургаан сар үргэлжлэх бөгөөд тус үзэсгэлэнгээс Чингис хааны талаар илүү мэдээлэл олж авахын зэрэгцээ нум сум харвах, одой морь унах, монгол хоол зооглох зэрэг үйлчилгээг авч болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт