ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ ямар учиртай вэ?

    Бид ахуйн болон хувийн хэрэглээндээ олон зүйлсийг хэрэглэж, амьдралаа хөнгөвчилж байдаг. Гэвч зарим зүйлсийг хэрхэн, яаж хэрэглэх эсэхийг мэдэхгүйгээс болоод эргэлзэж, тээнэгэлзэхэд хүрдэг билээ. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг хүргэе.

    1. Малгайн дээрх бөмбөлөг

    Малгайн дээрх бөмбөлөг нь ямар учиртай болохыг та мэдэх үү? Хүн бүрийн өмсдөг малгайн дээрх бөмбөлөгийг анх 18-р зуунд Францын далайчидад зориулан бүтээсэн байдаг. Энэ нь тухайн үед далайчдыг толгойгоо кабины хаалганд цохиж бэртээх аюулаас сэргийлж, дохио өгөх тэмдэг болж байжээ. 

    2. Сорочкан цамцны захны ард байрлах товч

    Энэ нь зангиа зүүх үед зангиаг сул байлгалгүй, тогтоох зориулалттайгаар хийгдсэнтэй холбоотой гэнэ.

    3. Дотуур өмдний дотор байрлах халаас

    Дотуур өмдний дотор хэсэгт байрлах халаас нь аливаа зүйлсийг агуулах зориулалтгүй аж.  Энэ нь ердөө л арьсанд харшил өгч, гэмтээхээс сэргийлэх үүднээс давхар оёсон байдаг. Харин энэ нь халаас мэт хүмүүст ойлгогдсон юм. 

    4. Өмдний шулуун индүүдлэг

    Бид ямар учиртайг нь ч мэдэхгүй шулуун индүүлэгтэй өмд өмсдөг. Анх 19-р зуунд Европд голоор нь индүүдэж, хэлбэр гаргасан өмдийг өмсөх болжээ. Энэ нь эрэгтэй хүмүүс өмдөө амархан өвдөг суулгаж, үрчлээтүүлдэг тул тэднийг цэвэрхэн харагдуулах үүднээс голоор нь шулуун индүүдэх болсон аж. Харин тэдний энэхүү аргыг бусад улс орнууд ч мөн дагаж өмдөө адил болгож, өмссөнөөр өнөөдрийн шулуун индүүдлэгтэй брюкан өмднүүд бий болсон юм. 

    5. Цүнхэн дээр алмаз хэлбэрт чимэглэл

    Цүнхэн дээр байдаг алмаз хэлбэрийн чимэглэл нь маш их ач холбогдолтой. Энд олс, пүүз, ууттай эд юмс гэхчлэн хүссэн зүйлсээ уяж, холбож болох ажээ. Та тухайн хэсэгт уяа, үдээс зэргийг ашиглаж, хэрэгтэй зүйлсээ уяарай. 

    6. Жинсэн өмдний жижигхэн халаас

    Жинсэн өмдний жижигхэн халаасыг бугуйн цагаа хийх зориулалттайгаар анх 1873 онд алдарт "Levi's" брэнд энэ төрлийн жижиг халаастай жинсэн өмдийг үйлдвэрлэж байжээ. Харин зарим хүмүүсийн хувьд бэлгэвч хийх зориулалттай гэж үзэх тохиолдол ч бас байдаг байна.

    7. Пүүзний хамгийн дээд талд байрлах үдээсний нүх

    Пүүз болон кетний хамгийн дээд хэсэгт байрлах үдээсний нүхнүүдийг урьд өмнө төдийлөн сайн анзаарч, харж байгаагүй болов уу. Харж байсан ч гэлээ, ямар учиртайг нь тэр бүр мэддэггүй нь нууц биш юм. Тэгвэл эдгээр үдээсний нүхнүүдийг пүүз үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийг ямар нэгэн спортоор хичээллэх үед шагайг хамгаалах зорилгоор нэмэлт байдлаар хийсэн байна.

    8. Кетний нүх

     Кетний дунд орших хоёр нүх нь агаар оруулж, гутлыг чийг татуулахгүй байх зорилготой гэнэ.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй