
Гуравдугаар сарын 8-ний лхагва гаригт Сүхбаатар талбайд хагас нүцгэн гурван эмэгтэй эсэргүүцлийн жагсаал хийж, оффшорчдод хариуцлага хүлээлгэхийг шаардсан билээ.
Түүнтэй холбоотойгоор тус жагсаалыг зохион байгуулсан Б.Болор-Эрдэнэ цахим хуудастаа “Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нүцгэн жагсаал хийсэн гурван эмэгтэй байна. Биднийг хайж хууль хүчний байгуулагынхан гэр орноор очсон байна лээ. Бид зөв тэмцэл хийж байгаа.
Цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Өмнө нь биднийг монголчуудыг хууль бусаар боолчилж буй хятадуудын тухай бичлэг хийгээд, цагдаа дуудахад үл тоосон атлаа өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ” хэмээн бичжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт