ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жирэмслэлтээс хамгаалах бидний мэдэхгүй энгийн аргууд

    Сарын тэмдгийн хуанли хөтлөх

    Сүүлийн үед техник технологи хөгжсөөр байгаа учраас сарын тэмдгийн хуанли хөтлөх нь тийм ч хэцүү биш болсон. Учир нь ухаалаг гар утасны аппликэйшн таны сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэх магадлалтай өдрүүд болон, дараагийн сарын тэмдэг ирэх хугацаа зэргийг нарийн тооцоолоод гаргачихдаг. Та жирэмсэн болох магадлал өндөртэй 7хоногт л найдвартай хамгаалаад байхад бусад үед санаа зовох зүйлгүй хэмээн мэргэжилтнүүд хэлжээ. Сарын тэмдэг хэдий чинээ тогтворгүй байна, төдий чинээ овуляцийн хугацааг тооцоход хэцүү бөгөөд эрсдэл өндөртэй гэсэн үг. Тиймээс хуанлийн арга хөтөлж байгаа үедээ болж өгвөл ядрахгүй, жингээ хасахгүй, нэмэхгүй, амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулахгүй байсан нь дээр шүү.

    -6 сарын турш өөрийнхөө сарын тэмдэг ирсэн өдрийг хуанлин дээр үнэнчээр тэмдэглээд, сарын тэмдгүүд чинь хоорондоо хэдэн хоногийн зайтай ирж байгааг тоол. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарынх ирсэн өдөр хүртэлх хугацааг мөчлөг гэнэ. Энэ нь дунджаар 28 хоног байдаг.
    - Тэгээд өнгөрсөн 6 сарын хугацаанд хамгийн олондоо хэд, хамгийн цөөндөө хэдэн хоногийн зайтай ирсэн байгааг анзаараарай. Энэ тоонууд бол чиний хамгийн урт болон богино мөчлөгийн хугацаа юм. 
    -Хамгийн богино мөчлөгийн хугацаанаасаа 18-ыг хас. Гарсан хариу нь чиний жирэмслэх магадлалтай өдрүүдийн эхлэл. Жишээ нь, чиний хамгийн богино мөчлөг 28 хоног байлаа гэж тооцъё. Тэгвэл мөчлөгийн 10 (28-18) дах өдрөөс чиний овуляц буюу өндгөн эс гадагшлах үйл явц эхлэх магадлалтай гэсэн үг. 

    Халуунаа хэмжиж байх

    Биеийн халууныг хэмжих нь сарын тэмдэг нь тогтворгүй, хуанли хөтлөхөд тун барьцгүй байдаг бүсгүйчүүдэд тохиромжтой арга юм. Гэхдээ тогтмол цагт, сайн хэмжиж, тооцооллыг зөв гаргахгүй бол нэлээн ярвигтай арга учраас эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг санаарай.

    Сарын тэмдгийнхээ эхний өдрөөс эхлэн өглөө бүр босохоосоо өмнө, тогтмол цагт халууны шилээр биеийнхээ халууныг хэмжиж тэмдэглэгээ хийнэ. Эмэгтэй хүний биеийн суурь халуун нь мөчлөгийн эхэн үед хэвийн явж байгаад овуляцаас яг өмнөхөн жаахан буурч, овуляцийн яг дараахан буюу өндгөн эс гадагшилсан үед нэмэгдээд тэр чигтээ өндөр хэвээрээ явсаар дараагийн сарын тэмдэг ирэхийн яг өмнөхөн буцаж буурдаг. Гэнэт буурахаас гэнэт өсөх үеийг оролцуулаад буюу овуляцийн өмнөхөн өдрүүдээс хойш 7 хоногийн хугацаанд хамгаалалтгүй бэлгийн хавьталд бүү ороорой.

    "Цагаан юм"-аа шинжих

    Эмэгтэй хүнээс ялгарч байдаг биеийн “цагаан юм”-ны бүтэц мөчлөгийн үеэс хамааран өөрчлөгдөж байдаг. 
    Өглөө болгон хуруугаараа үтрээнээс ялгарсан цайвар ялгадаснаас дээж авч шинжил. Цагаан юмныхаа дээжийг долоовор, эрхий хуруугаараа чимхээд буцааж салган бүтцийг нь ажиглана. Хэрвээ “цагаан” юм чинь тунгалаг, усархаг, сунамтгай, өндөгний цагаан шиг байвал овуляц явагдаж эхэлсэн байна гэсэн үг. Ялгадас гулгамтгай, тунгалаг болно. Энэ үед жирэмслэх магадлал хамгийн өндөр. Тиймээс 3-4 хоногийн турш бэлгийн хавьталд битгий ороорой. 
    Харин цагаан юм буцаад наалдамхай, өтгөн болох үед магадлал багасч эхэлж байдаг бөгөөд үтрээ хуурай, ялгадасгүй шахуу болж эхлэн үед та санаа зоволтгүй бэлгийн харьцаанд орж болох юм шүү.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй