Үүнийг уншиж буй хүн бүрт хандаж хэлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн суурь ялгаа нь генд агуулагдаж байдаг.
1. Эрэгтэй хүн хэвлийн хэсгээр, эмэгтэй хүн өгзөг, гуя хэсгээр өөхлөх хандлагатай
Эмэгтэйчүүдийн биед эрчүүдийг бодвол илүү их өөх хуримтлагддаг. Тэдний гол ялгаа нь эмэгтэй хүний бие өөхөө хүн бүрт харагдахаар урд хэсэгтээ биш олон хэсэгт тараан байршуулах хэмжээний ухаалаг бүтэцтэй.
2. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс юмсыг өөрөөр хардаг
Эрэгтэй хүний гүн бодох, алсыг харах, орчноо мэдрэх чадвар илүү өндөр. Харин эмэгтэйчүүд шөнийн хараа, дүрслэн бодох чадвараар эрэгтэй хүнээс давуугаас гадна улааны төрлийн өнгийг илүү ялгадаг. Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол нүдээ хоёр дахин олон удаа цавчдаг. Эрчүүд өнгө ялгах чадвараараа эмэгтэйчүүдээс 10 дахин муу.
3. Эрэгтэй хүн илүү том биетэй
Дунджаар, эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 хувиар том биетэй. Нэг үгээр хэлэхэд, эрчүүд төрөлхийн биерхүү бөгөөд эрэгтэй хүүхэд охин хүүхдийг бодвол илүү их жинтэй төрдөг нь үүнийг батлаад өгнө.
4. Эрэгтэй хүн илүү хүчтэй
Эрэгтэй хүнд байгалиас эмэгтэй хүнээс илүү хүч чадал заяажээ. Тоо баримтаар тайлбарлавал, эрчүүдийн биеийн дээд хэсэг эмэгтэйчүүдийнхээс 30 хувиар илүү хүчтэй. Түүнчлэн 20 эмэгтэй тутмын ердөө нэг нь л дундаж эрэгтэй хүнтэй ижил хэмжээний чадалтай байдаг аж.
5. Охид илүү хурдан нас биед хүрдэг
Охидын бэлгийн бойжилт хөвгүүдийнхээс хоёр жилийн өмнө бүрэн дуусдаг. Харин хөвгүүд үлдсэн амьдралынхаа туршид "том болсоор".
6. Эрэгтэй хүн өвчинд илүү өртөмтгий
Эмэгтэй хүний бөөрний булчирхай кортин хэмээх дааврыг ихээр ялгаруулдаг тул өвчинд эрчүүдийг бодвол хамаагүй илүү тэсвэртэй байдаг. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол илүү өртөмтгий гуравхан өвчин байдаг нь: хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвчин, хоргүй хавдар юм. Харин хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг бусад бүх төрлийн өвчинд эрчүүд илүү өртөж, нас барах эрсдэл өндөр байдаг аж.
7. Эмэгтэйчүүд илүү удаан амьдардаг
Монгол Улсын хүн амын дундаж наслалт өнгөрсөн оны байдлаар 69.89. Тодруулбал, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх 66.02 болжээ. Дэлхийн аль ч оронд эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар дөрвөн насаар илүү урт насалдаг. Гэтэл манай орны хувьд энэ зөрүү 9.82 пунктээр буюу хоёр дахин өндөр байна. Үүнийг монгол эрчүүдийн хооллолт, амьдралын буруу хэв маяг, сэтгэл зүйтэй холбон үзэж байна.
8. Эрчүүд, эмэгтэйчүүдийн дотор эрхтний хэмжээ өөр
Эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг бодвол том зүрх, уушигтай. Харин эмэгтэй хүний элэг, ходоод гэдэс, бөөр, бамбай булчирхай илүү том. Эмэгтэй хүний цусны даралт эрчүүдийнхээс бага, зүрхний цохилт хурдан байдаг.
9. Эрэгтэй хүний нөхөн үржихүйн чадвар илүү удаан хадгалагддаг
Олон эрчүүд 70 нас хүртлээ нөхөн үржих чадвараа хадгалдаг. Харин эмэгтэйчүүдийн үр тогтоох чадвар 35 наснаас буурч эхэлдэг.
10. Эмэгтэй хүн хуруугаараа олон зүйлийг "хэлж" чадна
Ерөнхийдөө эмэгтэй хүний долоовор хуруу чигчий хуруунаасаа урт байдаг. Харин эрчүүдийнх эсрэгээрээ.
11. Эрэгтэй хүн бол том үсэрхэг мич л гэсэн үг
Бэлгийн бойжилт дууссан үеэс эхлэн хөвгүүдийн цээж, хөл, шуу, суга гээд биеийн ихэнх хэсгээр үс ургаж эхэлнэ. Харин эмэгтэйчүүдийн биеийн цөөн хэсэг л үстэй.
12. Эрчүүд калорийг илүү хурдан шатаадаг
13. Ясны хэлбэр, хэмжээ өөр
Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол гавлын яс нь илүү уужим, нүүрний яс өргөн, шанаа жижиг, хүзүү урт, богино хөлтэй байдаг.
14. Эмэгтэй хүнд эсрэг хүйстнийхээ дурыг хөдөлгөх хэсэг илүү олон
Эмэгтэй хүний биед эрчүүдийнхийг бодвол эсрэг хүйстнээ татах илүү олон хэсэг байдаг. Тиймээс л эмэгтэй хүн илүү тачаангуй харагддаг аж.
Эх сурвалж: thoughtcatalog
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт