
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Тэгвэл бүртгэл өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 9-нийг дуустал 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд явагдах юм. Харин гуравдугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй аж.
Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.
Шалгалтын хураамж: 24 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тушаана.
Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй)Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.
Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно. Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)
БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт