
Монгол улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосон юм. Улмаар “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ долоо хоногийн ням гариг буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор товлогдож, уяачид уралдааны бэлтгэлээ хангаж эхлээд байгаа билээ.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Улмаар шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Хурдан морины “Дүнжингарав” хаврын уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн 2016 оны 2-р сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт