
Мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа тул Сүхбаатар, Дорнод аймаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ням гаригийг дуустал хязгаарласан байна. Мөн үүнээс гадна дөрвөн аймгийн 17 хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Хорио цээрийн дэглэм 21 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх аж.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт