Филиппин улсад тахиаг аз одны бэлгэдэл гэж үздэг. Учир нь тахиа өндөглөж, хоол хүнс бий болгодог амьтан. Филиппиний фен шүйгийн мастер Алдрис Далумпинэс эдийн засаг сайжирч, бизнес эрхлэгчид ашиг орлогын шинэ төвшинд хүрнэ гэж 2017 он, тахиа жилийн өнгийг харжээ. Түүнчлэн 7-ийн тоогоор төгссөн жил болгонд эдийн засаг ямар нэг байдлаар дээшилж, дэвжиж байдаг гэж Филиппиний өөр нэг фенгшуйчин хэлжээ. Тахиа жил эерэг өөдрөг эхэлж байгаа ч жилийн хоёр дахь хагаст юм бүхэн хурдан түргэн өөрчлөгдөнө гэжээ. Улиран одсон гал бич жил ян төлөвтэй байсан учраас юу болохыг таамаглахад хялбар байжээ. Харин гал тахиа жил ин төлөвтэй, лааны гэрэл шиг унтрахдаа амархан тул амар, хялбар олдсон мөнгө мөн л арилан одохдоо амар байх гэнэ. Түүнчлэн уян хатан, түргэн хөдөлгөөнтэй, хайрцгаасаа гарч сэтгэж чаддаг хэн бүхэн тахиа жилд аз хийморьтой байх гэнэ. Тахиа жилд их мөнгөтэй байхын тулд заавал зүүн өмнө зүгт хөрөнгө оруулах, 168 гэсэн дүнтэй мөнгийг дансандаа байршуулах, цайны навч шатааж ариулах, алтан өндөг хадгалж, мөнгө эд баялаг дуудаж болно.
Түүнчлэн зүүн гарын долоовор хуруундаа энд харагдаж байгаа арована нэртэй бөгж зүүвэл эд баялаг, эрх мэдэлтэй байх гэнэ. Оны эхний хагас үл хөдлөх хөрөнгө зарахад сайн, харин худалдаж авах гэж байгаа бол оны 2-р хагас хүртэл хүлээхийг зөвлөсөн байна. Бизнес эхлэхээр удаан бодож, төлөвлөж байгаа хүмүүст тахиа жил ээлтэй, мөн гар утасны, хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулах, хоол хүнсний салбар, өндөг, тахиан махан бүтээгдэхүүний бизнес эрхлэхэд таатай. Одоо 12 жилтний тахиа жилийн өнгийг фен шүй мастерууд хэрхэн тодорхойлсныг харцгаая
Хулгана: Ямар сонголт хийхээс ирээдүй хамаарна
Үхэр: Аз хийморь дүүрэн жил байна. Эрүүл мэнддээ анхаар
Бар: Хэлэх үгээ сайн бод
Туулай: Өөрчлөлт, сорилт, боломж
Луу: Аз дүүрэн байна, мөнгөө хадгал
Могой: Авьяас, гоо сайхан, алсын хараа
Морь: Жинхэнэ хайртай учирна. Идэвхтэй амьдрах жил
Хонь: Өөрөөрөө бахарх
Бич: Гялалзах жил
Тахиа: Аливаад уужуу сэтгэлээр ханд
Нохой: Шаргуу хөдөлмөрлөж чадвал үр өгөөжтэй жил
Гахай: Бүтээлч байдал, авьяас чадвар нэмэгдэнэ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт