ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ҮЗХ 8 гишүүнээ хөөхгүй бололтой

    Өчигдөр орой эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хурал 24:00 цаг хүртэл үргэлжлээд завсарлалаа. Хурал өнөөдөр 14.00 цагаас үргэлжилнэ. Хэвлэлийнхэнд хаалттай болсон уг хурал нэлээд ширүүхэн үргэлжилсэн гэх мэдээлэл байна.

    ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл нар удирдаж эхэлсэн ч тэднээр удирдуулахгүй гэсэн маргаан танхимд өрнөж удаан маргалдсаны эцэст удирдах хүмүүсийг өөрчилсөн юм. 

    Хурлын төлөөлөгчдийн саналаар Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг хурлын тэргүүлэгчээр сонгосон байна. Мөн хурлаар Тооллогын комиссын долоон гишүүнийг сонгосон байна.

    Өчигдөр ҮЗХ-ны хурлаас урьтаж нийслэлийн АН хуралдсан. Тэд МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, намаас хөөгдөхдөө тулсан 8 гишүүнийг үлдээх зэрэг саналыг ҮЗХ-нд оруулахаар санал  нэгдсэн. ҮЗХ-ны хурлаар улстөрийн халуун сэдвүүдийг хэлэлцэж чадалгүй процедурын асуудал ярьсаар хамаг цагаа барсан ч Э.Бат-Үүл энэ талаархи өөрийн саналаа хэлж Н.Алтанхуяг 8 гишүүнийг хөөх шийдвэрийг улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж дэмжих боломжгүй нь  гэж хэлсэн гэх мэдээлэл байна.

    Б.Хаш

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй