ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Солонгос руу гэрээгээр ажиллах хүмүүсийг даваа гарагаас бүртгэж эхэлнэ

    Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авахаар болжээ. Энэ жилийн хувьд 8000 иргэн бүртгэж түүнээс 1500 иргэнийг сонгон шалгаруулж авах тул Солонгос хэл сайн мэддэг хүмүүсийг түлхүү бүртгүүлэхийг зөвлөжээ.

    Шалгалтын бүртгэл энэ сарын 6, 7, 9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох юм.

    Бүртгүүлэгч нь 18-39 настай байх

    Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

    Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

    Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй