Сирид тус улсын ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчид бөмбөг дэлбэлсний улмаас олон арван хүн үрэгдэж, шархдаад байна.
Израиль Палестины цэргүүд өнөөдөр хоорондоо гал нээв. Азаар хүний амь эрсэдсэнгүй.
Англид Түүдэг галын наадам болж байна. Тус цуглаан жил бүр зохион байгуулагддаг.
Мексикт сураггүй алга болсон ахлах ангийн сурагчдийн талаар сураг гаралгүй 7 хоног өнгөрөөд байна.
Домогт Октябрийн хувьсгал өнөөдөр тохиож байна.
Эбола тахлаар өвчлөөд байсан Испанийн сувилагч Тереза Ромеро өнөөдөр бүрэн эдгэж, эмнэлгээс гарлаа.
Египетийн өмнөд хэсгийн бүс нутгуудад тус улсын дайчид цэргийн бэлтгэл хийж эхэллээ.
Лалын Аль Каида бүлгэмийг үүсгэн байгуулагч Осама Бин Ладеныг хөнөөж чадсан АНУ-ын тэнгисийн цэргийн офицер өнөөдөр ил боллоо.
Өнгөрөгч 7 хоногт Хавайд дэлбэрсэн галт уулын магма урссаар байгаа. Түүнчлэн галт уул дахин дэлбэрэх магадлал өндөр байгаа учраас тус бүсэд онцгой байдал зарласан байна.
Белгийн нийслэл Брюсель хотноо болж байгаа ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр тарааж байна.
Берлиний ханыг нураасны түүхт 25 жилийн ой өнөөдөр тохиож байна
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт