ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    BBC Ч.Сайханбилэгийг шинэ Ерөнхий сайдад онцлов

    Германы DW сайтын нийтлэлийг сөхвөл: Монгол Улс засаглалаа шинэчлээд ердөө 23 жилийн нүүрийг үзэж байгаа боловч бүхэл бүтэн найман Ерөнхий сайд сольж байгаа нь өөр орнуудад тэр бүр байхгүй үзүүлэлт юм. Монголын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Алтанхуяг Ерөнхий сайдыг төрийн өндөрлөгт гарснаас хойш инфляци эрс нэмэгдэж, эдийн засаг унасан гэжээ.

    Харин Ройтерс агентлаг нийтлэлээ Байгалийн баялагтай Монгол Улс эдийн засгийн уналтад орлоо гэж үү хэмээн гарчигласан байна. Түүнчлэн Монгол Улсын эрх баригч тал дотроосоо хагаралдаж эхлэн сөрөг хүчнийхний мэдлийг нэмэгдүүлж байна гэжээ.

    Тэгвэл BBC агентлагт Ерөнхий сайдыг огцруулсан хуралдааны талаарх дэлгэрэнгүйг болон, дараагийн Ерөнхий сайдыг тодрох хүртэл тус албыг Шадар сайд Д.Тэрбишдагва түр хаших болсон тухай мэдээлжээ. Мөн Монголын эдийн засаг 2011 оноос хойш өсч 17,3 хувь хүртэл нэмэгдсэн ч сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт 59 хувь болтол буурсан талаар дурьдсан төдийгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг ээлжит Ерөнхий сайд болох магадлал өндөр байгаа талаар бичсэн байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй