ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хойд Солонгосын тухай баримтууд

    Хойд Солонгосууд он тооллоо Ким Ил Сунгын төрсөн өдөр буюу 1912 оны 4 дүгээр сарын 15-нас эхэлж тоолдог. Тэгэхээр БНАСАУ-д 102 он болж байгаа гэсэн үг.

    Тус улсад гэрлэн дохионууд байдаг ч ихэнх нь ажилладаггүй тул замын хөдөлгөөнийг замын зохицуулагч зохицуулдаг. Замын зохицуулагчид эмэгтэй байдаг.

    Хойд Солонгост дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн байдаг. May Day нэртэй тус стадион 150 мянган хүний суудалтай.

    Цэнгэлдэх хүрээлэнгийн дотор байдал

    Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байдал

    Хэрэв тус улсын иргэн хууль дүрэм зөрчвөл  зөвхөн тэр хүн биш тухайн хүний хүүхэд,  аав ээж, өвөө эмээ зэрэг 3 үеийнхэн нь хамт шийтгүүлдэг.

    Хэдийгээр цаасан дээрээ тус улс шашин  шүтэх, сонгох зэрэг эрхийг чөлөөтэй гэсэн боловч эдгээр эрхийг хойд Солонгосын ард түмэн жинхэнээсээ эдлэх тун ч хол байгаа юм.

    Ким Жонг Ил 1978 онд Хойд Солонгосын тухай кино хийлгэхийн тулд Өмнөд Солонгосын найруулагч Shin Sang-ийг эхнэрийн хамт Хонконгд явж байхад нь барьж нутагтаа авчруулжээ. Найруулагч 8 жил Хойд Солонгост хорионд байж 20 орчим кино хийсэн бөгөөд 2 удаа оргохыг оролдон шоронд орж байжээ. Тэд Венад болсон кино фестивальд оролцохоор анх удаа хйилийн дээс давах үедээ зугатаж чадсан юм.

    Ким Жонг Ил-ийн цогцсыг шилэн хоргонд хийсэн бунхант үзмэр жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг.

    Хойд Солонгост телевизийн 3 суваг бий. Үүнээс 2 нь амралтын өдрүүдээр үлдсэн нь  зөвхөн оройн цагаар гардаг.

    Багшийн цалин, сургуулийн сандал, ширээ гэх мэт үндсэн зүйлүүдийн төлбөрийг эцэг эхчүүд төлөх  ёстой тул хүүхдээ аль болох мэдэгдэлгүйгээр сургуулиас гаргахыг хичээдэг байна.

    Pyongyang бол зөвхөн элитүүдэд зориулсан хот. Удирдагчийнхаа итгэл найдвартыг олсон, эрүүл, үнэнч шударга элит гаралтай 3 сая хүн энэ хотод амьдардаг.

    Тэд өөр төрлийн химийн болон бусад бордоо байхгүй тул газар тариаландаа бордооны оронд хүний өтгөнийг ашигласан хэвээр байгаа аж.

    Ойролцоогоор 200 мянган хүн хөдөлмөрийн хорих лагерьт хоригдож байгаа гэх мэдээлэл бий. Тус улсад ойролцоогоор 16 хөдөлмөрийн лагер байдаг гэж судлаачид үздэг.

    Тус улс 24,9  сая хүн амтай бөгөөд үүний тал хувь нь маш ядуу амьдардаг.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй