ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МҮЭ огцорсон Засгийн газарт шаардлага хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Д.Тэрбишдагва танаа

                                                                                                                  Хэлэлцээрийн тухай

    Улс төрийн нөхцөл байдлыг улмаас Засгийн газар огцорсон нь Монгол төрийн ажлын тасралтгүй, залгамж шинж чанартай байх үндсэн үүргийг алдагдуулахгүй байх ёстой. Монгол Улсын Их Хурлаар 2014 оны Улсын төсвийн тодотгол, 2015 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг эхлүүлж, улс орны эдийн засаг, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан бусад асуудлаар хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай байна. “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 11, 17 дугаар зүйлийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг дүгнэж, шинэ хэлэлцээрийг эхлүүлэх саналыг МҮЭ-ийн холбооноос сарын өмнө хүргүүлж, тодорхой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.

    Иймд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр хийх бэлтгэлийг хангаж, цаг алдахгүй хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Танаас хүсье.

                                                            Таныг хүндэтгэсэн,

                                                ЕРӨНХИЙЛӨГЧ Х.АМГАЛАНБААТАР

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй