
Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 500, хангайн бүсэд 173 500, төвийн бүсэд 166 200, зүүн бүсэд 165 700, Улаанбаатар хотод 185 300 төгрөг байх юм.
Шинэчилсэн түвшинг өмнөх онд мөрдөж ирсэнтэй харьцуулахад төвийн бүсэд 3200, хангайн бүсэд 2700, зүүн бүсэд 2000, баруун бүсэд 1700, Улаанбаатар хотод 1600 төгрөгөөр нэмэгджээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг иргэдэд эд, мөнгөний тусламж үзүүлэх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, суралцагчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд жишиг болгон хэрэглэдэг юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт