ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ҮЗХ-ны хурлаар үндсэн 4 асуудал хэлэлцэнэ

    Өнөөдөр 15 цагаас эхлэх АН-ын ҮЗХ-ны хурлаар гурван асуудлыг хэлэлцэх тов гарчээ. Эхлээд ҮЗХ-ны 228 гишүүний 46 нь төрийн албан тушаал хашиж буй учраас тэднийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь нөхөн томилох асуудал хэлэлцэгдэнэ. Үүний дараачаар намын даргын асуудал яригдах төлөвтэй. АН-ын дүрэмд намын даргыг өөрчлөх гурван тохиолдлыг дурдсан байдаг бөгөөд одоогийн намын дарга Н.Алтанхуягийн хувьд дээрх заалтуудад хамаарахгүй байгаа тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзэх бололтой. Гэлээ ч намын дарга Ерөнхий сайд байх ёстой хэмээх бичигзээгүй хууль АН-д үйлчилсээр ирсэн тул энэ асуудал халуухан маргаан өрнүүлж болзошгүй юм. Удаах асуудал нь шинээр байгуулагдах Засгийн газрыг УИХ дахь ямар хүчинтэй хамтрах тухай асуудал юм. Эхлээд хамтрах нам, хүчнээ сонгосны дараа Ерөнхий сайдаар хэнийг томилох асуудлаа ярих ажээ.   

                                                                                                                            Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй