Хүүхэд байхаасаа рок попын ертөнцөд хөл тавьж, шинэ дуунуудаар урын сангаа баяжуулан олны хүртээл болгосон Т.Амина өнгөрсөн ням гаригт Соёл урлагийн ажилтны өдрөөр Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.

Түүнийг цол хүртсэнд уран бүтээлч найз нөхөд нь баяр хүргэж “Энэ цол чиний хөдөлмөрч занг үнэлсэн шагнал юм шүү. Тиймээс өмнөхөөсөө илүү эрч, хүчтэй хөдөлмөрлөөрэй” хэмээн урам хайрлажээ.

Тэрбээр олны дунд хит болсон “00 цаг”, “Одоо л биш”, “Зөрүүд хайрын эзэн”, “Намайг уучил” зэрэг дуугаа багтаасан “Амина” нэртэй цомог гаргасан. Тэгвэл хоёр дахь цомгоо энэ жилдээ багтааж гаргахаар уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлажээ.
Г. Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт