ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Бат-Үүл татгалзаж, Д.Дорлигжав зүтгэж, Л.Гантөмөр харзнаж байна

    Өчигдөр үдээс хойш Нийслэлийн АН хуралдаж өнөөдөр болох ҮЗХ-ны хуралд оролцох байр сууриа нэгтгэжээ. Уг хурлаар Ерөнхий сайдад хотын дарга Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлэх санал гарсан ч Үүл баатар татгалзжээ. Тэрээр татгалзах болсон шалтгаанаа “Хотод хийх ажил их байна” хэмээн даруухнаар тайлбарласан гэнэ. Ерөнхий сайд болох хамгийн магадлалтай хүн хэмээн яригдаж байсан тэрээр ийнхүү нэрээ татав. Нам дотор яригдаж байгаа дараагийн магадлалтай хүн бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав. Намын даргын албыг ч өмнө нь хашиж явсан түүнд туршлага дутаад байхгүй гэнэ. Мөн АН дахь идэр үеийн төлөөлөл Л.Гантөмөрийн нэрийг дэвшүүлэх сонирхолтой байгаа талаар ч яригдаж байна. Ямартаа ч өнөө орой гэхэд дараагийн Ерөнхий сайд болох хүний нэр албан бусаар тодорно.    

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй