Дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай ид яригдаж байгаа энэ үед АН-ын Хяналтын хорооноос гаргасан найман гишүүнийг намаас хөөх шийдвэр ҮЗХ-ны гишүүдээ талцахад хүргэжээ. Зарим гишүүд нь намын дарга Н.Алтанхуяг АН-ыг өөрийн өмч шиг ашиглаж байна хэмээн бухимдаж буй бол нөгөө хэсэг нь хариуцлага тооцох нь зөв гэцгээж байна. Хөөгдөх найман гишүүний тоонд багтсан Ж.Батзандан гишүүн өөрийн твитер хуудаснаа “Октябрийн хувьсгалын өдөр АН гишүүдээ хөөх гэж байгаа нь Ардчилсан нам уу, коммунист нам уу гэх эргэлзээ төрүүлж бна. Октябрийн баярын мэнд” хэмээн жиргэжээ. Мөн тэрээр намаас хөөх шийдвэрийг эсэргүүцэн “Яг 50 жилийн өмнө Лоохууз, Нямбуу, Сурмаажав нар МАХН-аас хөөгдөж байжээ. Тэднийг 25 жилийн дараа цагаатгасан юм” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Харин М.Зоригт гишүүн хөөх шийдвэрийн талаар “Ардчилсан намын ҮЗХ 8 гишүүнээ хөөсөн ч дүрмийн бус ҮЗХ-ын шийдвэр миний хувьд намын шийдвэр биш” гэж дургүйцлээ илэрхийлэв.
Д.Батцогт гишүүн энэ талаар, ҮЗХ-ны хурлыг шийдвэрийг хүлээж байна. Наана нь олон зүйл хэлмээргүй байна. Хурлын шийдвэрийн дараа санал бодлоо хэлнэ гэсэн юм. Б.Наранхүү гишүүн ч мөн ҮЗХ-ны шийдвэрийг харж буйгаа илэрхийлсэн. Тэрээр "Намаас хөөгдөнө гэдэг бол жижиг асуудал. Бас дараагийн асуудал. Намаас хөөнө гэж айгаад улс орны хөгжлийн эсрэг зүйл хийж болохгүй. Жижиг зүйлд хөтлөгддөгөө бид болих хэрэгтэй" гэв.
Харин Р.Бурмаа гишүүн: "Нэгдүгээрт, Хяналтын хороо эхэлж шийдвэр гаргадаггүй. Асуудлыг хамгийн түрүүнд дунд шатны хороо хэлэлцээд үүний дараа Хяналтын хороо хэлэлцдэг. Хяналтын хороо шийдвэр гаргахаас өмнө тухайн гишүүнийг дуудаж уулзаж байр суурийг сонсдог. Гэтэл биднийг дуудаж уулзаагүй. Огцруулах санал хураалт болсны шөнө хуралдаж ийм шийд гаргасан нь харамсалтай байна. Хоёрдугаарт АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас гаргасан шийдвэрийн эсрэг байр суурь баримтлах юм бол АН-аас хөөнө гэж АН-ын дүрэмд заасан байдаг. Гэтэл ҮЗХ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь бүү хэл 2 жил хуралдаагүй" гэлээ
АН энэ цаг үед бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн “Ерөнхий сайдыг огцруулах кноп дарна гэдэг АН-ыг буудахтай адил сонсогдож байна” хэмээх үгийг дахиад нэг санахад илүүдэхгүй бололтой. Хөөгдсөн гишүүд МАН-ын бүлэгтэй нийлэхэд УИХ-д олонхи болчихно гэдгийг мэдэж л байгаа байлгүй
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт