Юу ч хийлгүй мөнгө олох боломжтой юу? Өмнөх үеүүдэд боломжгүй байсан байж болох ч харин интернэтийн зуунд бол боломжтой. Та доорх аргуудыг ухаалгаар ашигласнаар нэмэлт орлоготой болно. Туршаад үзээрэй.
Хамгийн хялбар, шалгарсан арга бол блог хөтлөх. Блогтой болоход хэдхэн минут шаардлагатай бөгөөд блог хөтлөх болоод домейн эрх авахад багахан мөнгө зарцуулахад л хангалттай. Та нэгэнт өөрийн блогтой болсон бол хүмүүсийн сонирхлыг татах мэдээ оруулж байхад л хангалттай.
Бусад хүмүүсийн бараа, үйлчилгээг өөрийн блогтой холбоно гэсэн үг. Гэхдээ тэдгээр бараа, үйлчилгээ нь таны блогийн ерөнхий сэдэвтэй холбоотой байх ёстой. Хэрэв санхүүтэй холбоотой блог хөтөлдөг бол тэр талын программ зохиодог байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв ийм хамтран ажиллагч олсон бол үйлчлүүлэгч нэвтрэх бүрт танд шимтгэл орж ирэх болно.
Хэрэв таны хөтөлж буй блог хангалттай олон дагагчтай бол төлбөртэй зар байрлуулах боломж бүрдэж байна гэсэн үг. Зарынхаа үнийг багаас эхлэх нь дээр бөгөөд явах тусмаа чанаржих нь чухал.
2. Мэдлэгээ худалд
Хэрэв та ямар нэгэн салбарын мэргэжилтэн бол өөрийн мэдлэг, мэдээллээ бусдад худалдах боломжтой. Тухайлбал, eBooks, видео, блог зэрэг интернэт ашиглан бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой.
Блогоос гадна мөнгө олох хамгийн дэлгэрсэн арга бол Ауто Респондер ашиглан бараа бүтээгдэхүүн болоод үйлчилгээг худалдах арга юм.
Таны сайтад өөрийн мэйл хаягийг үлдээсэн хэрэглэгч рүү тухайн үйлчилгээний тухай мэдээлэл, татаж авах линк зэрэг нь автоматаар очих болно.
Үүний тулд та OptinMonster суулгах шаардлагатай. Та мэдээлэл түгээснээр чамгүй мөнгө олох боломжтой.
Та чанартай веб сайт хийдэг бол таны сайт олон хүнд хүрдэг бол веб сайтын наймаачин болох боломжтой. Чамгүй мөнгө хийж болно гэдэгт ч итгэлтэй байж болно. Та өөрийн хийсэн сайтаа Flippa зэрэг энэ төрлийн бүтээгдэхүүний худалдааны сайтад борлуулах боломжтой.
Дэлхий ертөнцийг бүрхсэн интернэтийн ачаар бараа, үйлчилгээ худалдах нь хэд дахин хялбар болсон. Та өөрт хэрэггүй эд зүйлсийг худалдаж болно. Эсрэгээрээ өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ ч худалдах боломжтой. Интернет худалдааны eBay, Amazon зэрэг сайтуудад бараагаа зарах боломжтой бөгөөд нэмүү өртөг шингээн цааш худалдахыг тэд хариуцна.
Эх сурвалж: Mongolian Economy
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт