ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сайн дураар НДШ төлдөг ээжүүд амаржсаны тэтгэмжийг 100% бодуулж авна

    УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.  

    Энэ хууль хэрэгжиж эхэлснээр:

    1. Ээжүүд төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна. Ээж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, НДШ төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм.

    2. Ажил хийдэг ээж хүүхдээ гурван нас хүртэл чөлөө авч асарч байгаа бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн НДШ-ийг Нийгмийн даатгалын сангаас төлнө.

    3. Өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авч, сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар тогтоолгодог байсан. Үүнийг өөрчилж НДШ төлж байгаа бүх ээжүүд жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг 100 хувь бодуулж авах нь.

    4.Хуучин хуулиар ээжүүд  хүүхдээ асарч байх хугацаандаа дахин жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж өгдөг байсан. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг байсан. Үүнийг өөрчилж төрөх болгонд нь жирэмсний тэтгэмжийг олгож байхаар боллоо.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй