ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мөсөнд Авиралтын УАШТ Улаан Цутгалангийн хүрхрээнд болно

    Мөсөнд Авиралтын УАШТ жил бүрийн арванхоёрдугаар сард болдог уламжлалтай.Дөрөв дэх удаагаа болох гэж байгаа уг тэмцээн ирэх сарын 6-8-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын хөндий дэх байгалийн үзэсгэлэнт  газар Улаан Цутгалангийн хүрхрээнд болох юм.

    Уулын спортоор хичээллэдэг залуусын сонирхлыг татдаг энэ тэмцээнд олон клуб эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, авьяас туршлагаа харуулж өрсөлддөг. Өнгөрсөн жилийн тэмцээнд 12 багийн 80 гаруй тамирчин, өсвөр үе, насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангиллаар хүч сорьж, аваргуудаа тодруулахад багийн дүнгээр I байранд “Монголын хүүхэд залуучуудын спортын авиралтын холбоо”, II байранд Ядамын Жанцангийн нэрэмжит  ”Сутайн бор” уулын клуб, III байранд “Монголын уулын хөтөчдын холбоо”-ны баг тус тус шалгарсан. Харин хос алтан медалийг “Сутайн бор” уулын клубийн тамирчин Г.Баярцэцэг, Д.Баасандорж нар хүртэж байв.

    Мөсөнд авиралтын тэмцээний хувийн дүнгээр насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд Г.Баярцэцэг 0:54:76 минутад Монгол Улсын Мөсөнд авиралтын хурдны рекордыг шинэчлэн тогтоож нэгдүгээр байр эзэлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн жил нэгдүгээр сард БНСУ-д зохиогдсон "Мөсөнд авиралтын Дэлхийн Цом"-ын тэмцээнд оролцсон юм.

                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй