
Удахгүй тохиох Валентины баярыг угтан HiUB.mn сайт болон ЭКО телевиз, “Гэгээнтэн энтертайнмент” төв хамтран “ЕР БУСЫН ТЭР МЭДРЭМЖ” сэдэвт захидлын уралдааныг зарлаж байна.
Хүн бүр хайртай учирдаг. Харин “Зөвхөн Таных” гэдгийг нь мэдрэх тэр агшин хамгийн үнэ цэнэтэй байдаг. Тэр мөч анхны харцаар, хайрлах явцад, хагаралдаж муудах үед, хагацаж салсны дараа ч ирж болно. Тэгвэл Танд төрсөн ер бусын тэр мэдрэмж тань чухам хэзээ ирж, ямар байсныг нь үгээрээ илэрхийлж, хайрын түүхээ хуваалцана уу хэмээн бид урьж байна. Захидал илгээхдээ Та хайрттайгаа хамт авахуулсан зургаар чимэхээ мартуузай.
ХУГАЦАА: Ер бусын тэр мэдрэмж бүхий захидлуудыг бид 2 дугаар сарын 6-ныг дуустал хүлээн авах ба 2 дугаар сарын 7-ны өдөр FB дэх HiUB.mn, Гэгээнтэн энтертайнмент төвийн хуудаснаа байршуулж, мөн сарын 10-ныг дуустал шейр, лайк цуглуулан ялагчийг тодруулах болно.
ШАГНАЛ: Түрүүлсэн оролцогчийн Валентинаар хайртдаа барих ер бусын сюрпризыг ЭКО телевизийн Уран бүтээлийн баг зохион байгуулж өгнө. Гэрлэх санал, сэтгэлээ илэрхийлэх, мюзикл тоглолт гэх мэт аль ч хувилбараар зохион байгуулж болох сюрприз тань ЭКО телевизийн эфирээр бүрэн хэмжээний нэвтрүүлэг болон цацагдаж, аз жаргалтай мөчийг тань мөнхлөн үлдээх юм.
ХҮЛЭЭН АВАХ: Манай сайтын Фэйсбүүк дэх hiub.mn, Гэгээнтэн энтертайнмент төвийн хуудсуудад мессеж чатаар захидал + зургийг тань хүлээн авна. Мөн hiubsite@gmail.com хаягаар илгээгээрэй.
ЖИЧ: Суурин компьютер ашиглах боломжгүй тохиолдолд захидлаа латин үсгээр галиглан бичихийг зөвшөөрнө.
ТА ХОЁРЫН ТҮҮХТЭЙ ТАНИЛЦАХААР ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА
АМЖИЛТ ХҮСЬЕ!
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт