ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Батгыг эдгээх 10 хүнс

    Үрэвслийг дотроос нь намжаахад Омега-3-ын хүчил, зуун настын ханд эерэг нөлөөтэй болох нь батлагджээ.

    Гоймон, чихэр, шоколад, цагаан гурилан талх, газтай ундаа, халуун ногоо гэх мэт дээд хэмжээгээр боловсруулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэснээр бидний гормоны системд сөрөг нөлөө үзүүлж, батга гаргадаг байна. Тиймээс доор дурдсан жимс, ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр энэ асуудлыг мартаж чадах нээ.

    1. Авокадо

    Гайхамшигт жимс маань омега 3, витамин В4 зэрэг маш олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг өөртөө агуулдаг. Салат, хоолондоо хэрэглээрэй.

    2. Гаа

    1 аяга гаатай цай нь хоол боловсруулах эрхтэн болон стресс бууруулах зэрэг олон ач тустай. Батга нь стресснээс болж үүсдэг учир 1 аяга бүлээн цай арьсанд ашиг тустай. 

    3. Ногоон гоньд

    Гоньд нь биеийг хоргүйжүүлж хаванг бууруулдаг. Мөн арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг байна. Витамин, антиоксидант, эрдэс бодисоор баялаг тул арьсыг эрүүл батгагүй болгоно.

    4. Бразел самар

    Ихэнх самар эрүүл хооллолтод тустай байдаг бол бразел самар нь антиоксидантаар баялаг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Батга эмчлэхэд өргөнөөр хэрэглэгддэг.

    5. Хүрэн усан үзэм

    Хүрэн улаан усан үзэм, мөн үр нь арьсны үрэвслийг намдаах байгалийн антиоксидант, үрэвслийн эсрэг жимс юм. Экзем, үлд, батгыг ч мөн эмчилнэ. 

    6. Хүрэн манжин

    А, Е витамин, кали, кальци, магниар баялаг хүрэн манжин нь арьсыг нөхөн төлжүүлж биеэс хорт бодисыг гадагшлуулна.

    7. Дүфү

    Уураг, кальцаар баялаг дүфү нь батганы эсрэг эрчимтэй тэмцэгч юм.

    8. Сармис

    Сармис олон төрлийн ашиг тустай  ба бактерийг устгадаг. Ханиад томуунд маш сайн. 

    9. Артишок

    Артишок нь элэг, цөсөнд сайн төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэгддэг: Болгосон ч бай түүхийгээрээ ч бай хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. 

    10. Хулууны үр

    Салат болон смүүтиндээ бага зэрэг хулууны үр хийснээр арьсыг цэвэрлэж, батганаас салахад тань туслана. Үр нь Е витамин, омега 3, төмөр агуулсан байдаг.

    Эх сурвалж: http://beautymall.mn

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй