ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Насны хишгийн бүртгэл эхэллээ

    "Насны хишиг" авах ахмадуудыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.  Ахмадууд "Насны хишиг"-ийг авахдаа өнөөдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.

    Иргэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан мөнгөө авч болох ба иргэний цахим үнэмлэхээ авч ирж насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна.

    "Насны хишиг" авах насны ангилал болон мөнгөн дүн

    65-69 настанд 50.000          

    70-79 настанд 80.000

    80-89 настанд 150.000

    90 түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгохоор болоод байгаа юм

    Ахмадууд энэ сарын 25-наас Хөдөлмөр, халамжийн ерөнхий газартай гэрээтэй банкуудаар дамжуулан мөнгөө авах боломжтой. Түүнчлэн тухайн банк насны хишгийг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй