Будааг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна үс арчилгааныхаа гол бүтээгдэхүүн болгосноор санаанд оромгүй үр дүнг авчрах болно. Учир нь будааны шүүсэнд агуулагдах B, C, E витамин нь гоо сайханд маш сайнаар нөлөөлдөг. Ийнхүү та бүхэндээ будааны шүүсээр хэрхэн үсээ арчлах талаар зөвлөгөө хүргэе.
Нэг аяга будааг саванд хийгээд, цэвэр усаар зайлж угаана. Угаасан будаагаа төмөр саванд хийж, 3 аяга ус нэмээд зөөлөн гал дээр буцалгана. 15-20 минут зөөлөн гал дээр буцалгахад л хангалттай бөгөөд будаагаа сайтар хутгаж, дороо тунаран түлэгдэж наалдахаас сэргийлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Ингээд болсон будаагаа шүүлтүүрээр шүүн авч, шүүсийг нь хүйтэн бүлээн болтол хөргөөрэй. Цагаан будааны шүүс ийнхүү өтгөн, сүүн тунгалаг өнгөтэй харагдах ёстой. Үүнийгээ хөргөгчинд 3-4 хоног байлгаад хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Будааны шүүсээр тогтмол үсээ зайлснаар үс эрүүл, бат бөх зөөлөн намирсан болдог. Учир нь будаанд агуулагдах найрлага нь үсний салаа, хугарал бэртлийг гайхалтай хурдан эмчилж, ахин гэмтэхээс сэргийлдэг ажээ. Ямар нэгэн үнэтэй бүтээгдэхүүнээс илүү үр дүн, бодит нөлөөг үзүүлнэ.
1. Үсээ шампуниар угаасны дараа усаар зайлж, хөөсийг нь арилгасны дараа будааны шүүсээр иллэг хийх хэрэгтэй.
2. Хаг болон гэмтэлтэй хэсэгтэй хурууны өндгөөр 10 минут орчим иллэг хийх.
3. Хамгийн сүүлд хүйтэн бүлээн усаар үсээ зайлж, цэвэрлээрэй.
4. Долоо хоногт 2-3 удаа ийнхүү үсээ зайлж, угаах хэрэгтэй.
Будааны шүүс нь төрөлхийн болон хими, гадны нөлөөнөөс болж гэмтсэн үсэнд гайхалтай үйлчилгээг үзүүлдэг. Хэрэглэсэн эхний 7 хоногоос та бодит үр дүнг харах болно.
1. Үсээ шампуниар угааж, хүйтэн бүлээн усаар зайлаарай.
2. Нэг аяга будааны шүүсэнд, багахан ванны давс хийж уусгана. Бэлдсэн уусмалаараа үсээ зайлж угаагаарай.
3. Хамгийн сүүлд цэвэр усаар зайлаарай. Хүйтэн бүлээн усаар үсээ угаахад үсний хөвсгөр багасдаг.
4. Эмчилгээг 7 хоногт 2 удаа давтан хийх нь зүйтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт