ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Утааг бууруулахын тулд ирэх 3 сард УБ-т хийх ажлын төлөвлөгөө баталжээ

    Улаанбаатар хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р хуралдааны үеэр нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хэлэлцсэн байна. Энэ үеэр төлөөлөгчдийн зүгээс дараах сонирхолтой баримтуудыг иш татан ярьлаа. Тухайлахад “Нийслэлийн утааны 30 хувийг нам даралтын зуух үйлдвэрлэж байна. Нийт нам даралтын зуухны 56 хувь нь хувийн хэвшлийн, 44 хувь нь төрийн өмчийнх. Төр, хувийн хэвшлийнх гэж ялгалгүй бүгдийг нь шүүлтүүртэй болгох хэрэгтэй” гэж төлөөлөгч Б.Цолмон хэлжээ. Түүнчлэн “Улаанбаатарт байгаа 112 мянган амины орон сууц дулааны алдагдал их байна. Үүнээс хойш дулаалгын стандарт хангаагүй амины орон сууц барихыг хориглох хэрэгтэй” гэж төлөөлөгч Ц.Байгалмаа санал болгосон байна. Түүнчлэн “Төвийн дулаанд холбогдоогүй 40 сургууль, 50 цэцэрлэг бий. Мөн 20 хувь нь модон цонхтой. Хэрвээ сургууль, цэцэрлэгүүдийг төвийн дулаанд холбовол жилдээ 4-5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой” гэж төлөөлөгч Д.Мөнхжаргал хэлжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн анги танхимд шүүлтүүр тавих нь зөв гэж төлөөлөгч Х.Хатанбаатар саналаа нэмэрлэсэн бол хурлын төгсгөлд НИТХ нийслэлд ирэх гурван сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг баталжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй