
Учир юу гэвэл Украины хууль сахиулагчид нэгэн сэжиг бүхий жижиг оврын автобуснаас олон арван хэсэг болгож шуудайлан, хөргөгчинд хийсэн хүний яс, эд эрхтэнг илрүүлсэн байна. Хөргөгчин дотор бэлэн мөнгө, дугтуйтай англиар бичсэн бичиг баримт байсан нь шинжээчдийн сэжгийг бүр төрүүлжээ. Хэргийн мөрөөр нягтлан шалгахад энэ нь цуврал алуурчны хийсэн хэрэг биш, олон улсад алдартай эм эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч АНУ-ын Флорида мужид байдаг компанитай хамтран ажилладаг “RTI biologics” гэх Германы бүтээгдэхүүн нийлүүлэгч компани болох нь тогтоогджээ.

“RTI biologics” нь Германы компани бөгөөд үрчлээ арилгах, үтрээ чангалах бүтээгдэхүүн болон хиймэл шүд үйлдвэрлэдгээрээ алдартай. Эдгээр бүтээгдэхүүнээ хүний эд эрхтэнээр хийдгээрээ салбартаа тэргүүлэгч юм байна. АНУ-д хүний эд эрхтэнээс гаргаж авдаг хоёр сая гаруй бараа бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ талаараа дэлхийд тэргүүлдэг гэхэд болно. Украинд болсон дээрх гэмт хэргийн гол буруутныг үймээн самууныг далимдуулсан АНУ-ын талынхан үйлдлээ гэж үзэж байна. Ер нь хүний эд эрхтний наймаа эрхлэгчид Украин мэтийн улстөр нь тогтворгүй, бужигнаантай улсыг сонгож худалдаа наймаагаа хийдэг аж.

Аливаа эдгэрэшгүй өвчний улмаас хорвоог орхигсод нэг ч гэсэн хүнд сайн сайхан үйлс бүтээж, тус хүргэхийг хүссэнддээ нас барахаасаа өмнө өөрийн эд эрхтнээ донор болгохыг гэрээсэлж үлдээдэг. Гэхдээ тэдгээр хүмүүсээс донорлож авсан эрхтэн АНУ-ын зах зээлд үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний хажууд хаана нь ч хүрдэггүй нь яаж ч харсан тодорхой байдаг.
Украинд үүссэн мөргөлдөөн, буудалцааны улмаас нас барагсдын тоог өнөө хэр дарсан хэмээн олон улсын зүгээс ч дүгнэсээр байгаа. Учир нь тус улсад 180 гаруй хүн ор сураггүй алга болж үхсэн амьд нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд тэдний ар гэрийнхэн өнөөг хүртэл ах дүү, аав ээж, найз нөхөд, үр хүүхдээ эсэн мэнд хаа нэгтээ байгаа болов уу гэх горьдлого тээн нүдээ чилтэл харуулдаж байна.

Харин дээрх жижиг оврын автобусанд байсан хүний эд эрхтэн чухам хэнийх юм бол? Энэ бүхний ард хэн байгаа вэ гэдэг талаар эрэн сурвалжлах баг ажиллаж байгаа бөгөөд бидний орчуулан хүргэж байгаа материал дөрвөн цуврал нийтлэлийн дөнгөж эхнийх нь юм.

Украины 19 настай Сергей Малиш гэх хүүг хэрхэн өөд болсон талаар эцэг эх нь өнөөг хүртэл эргэлздэг. Хүү өөрийгөө боомилон хороосон ч оршуулгын ёслол дээр хүүгийн гар хөлийн хэсэг улаан эрээн болсон байжээ.

Үүнд эргэлзсэн эцэг эх нь шөнө ч унтаж чадахаа болин дээгүүр доогуур хөөцөлдөж байж мэдсэн баримт бол хүүгийнх нь гарын арьс, мөгөөрс, зарим жижиг яс тэр дундаа нимгэн арьстай хэсгийн бүх арьсыг “Анатоми судлалын материал” нэрээр авч хил дамнуулсан байжээ.

Харин үүний хариуд хүүд нь задлан хийсэн моргын эмч өндөр шан харамж авсан нь тогтоогджээ. Хүүгийнх нь цогцсыг хүний ухаанд багтамгүй ийм аймшигтайгаар сэглэсэнд эцэг эх нь цочирдож яаж ингэж чаддаг байна аа, хэмээн халаглаж сууна.

Энэ бүхэн дэлгэгдэхээс өмнө чухам хэчнээн хүний эд эрхтэн хил дамнаж зарагдсан нь тодорхойгүй байгаа юм. Хүний эд эрхтнүүдийг гоо сайхны хагалгаанд ашигладаг аж. Тиймээс Украинд сураггүй алга болсон 180 хүн чухам хаачив, тэд хэн нэгэн хүний гоо сайхны хагалгааны золиос болсон уу гэх асуулт хариултгүй үлдэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт