Амстердамын их сургуулийн судалгаагаар энэ хоёр өнгө хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг болохыг олж тогтоожээ. Мэдээж та эдгээр өнгөнүүдээс өөрт хамгийн тааламжтайг сонгох хэрэгтэй. Навчны ногоон, эсвэл илүү гэрэлтэй гээд олон төрөл байдаг бөгөөд та аль болох зөөлөн өнгийг сонгоорой.
Үхсэн цэцгийг хаях шиг гунигтай бас мөнгөний гарз мэт мэдрэмж байхгүй биз ээ. Гэвч цэцэг хүнийг илүү жаргалтай болгодог байна. Нэгэн судалгаагаар цэцэг амьдрах хүсэл зоригийг улам бадрааж, илүү эрч хүчтэй, өөдрөг болгодогийг тогтоожээ. Тиймээс та илүү удаан амьдардаг, өнгөлөг цэцгийг сонгож гэртээ тавиарай.
Та хэрвээ тайван байж чаддаггүй, гэр орон нэг л хүйтэн хөндий санагдаж, бас шөнө орой их л тавгүй байдаг бол хуучны болон сэтгэлд хамгийн ойр гэрэл зургуудаа угаалган, жаазанд хийж тавиарай. Гэхдээ хэт том биш, жижигхэн, цэвэрхэн, энгийн байх ёстой шүү. Энэ нь таныг илүү тайвшруулж, дотно дулаан мэдрэмж төрүүлнэ.
Стресс дүүрэн ажлын дараа гэртээ хариад лаа асаадагт нэг учир бий. Учир нь лаа таныг юунаас ч илүү тайвшруулж, амрааж чадна. Гэхдээ лааны үнэр хамгийн чухал. Хэрэв ваниллын үнэртэй лаа асааж тавьбал сэтгэл санаа хамаагүй дээрддэг байна. Та лаа худалдаж аван, ойр ойрхон асааж заншаарай.
Тэмдэглэл хөтлөх нь дан ганц тайвшруулах бус бүр ирээдүйн сэтгэл санааны байдалд ч нөлөөлөх хүчтэй аж. Хуучин бичиж байсан тэмдэглэлээ унших нь хүнийг илүү аз жаргалтай болгодог гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс та аль болох идэвхтэйхгээр тэмдэглэл хөтлөн, түүнийгээ хадгалж байгаарай.
Хүний хамгийн сайн анд нөхөр гэж нохойг нэрлэдэг нь зүгээр ч нэг тэгсэн хэрэг бас биш юм шүү. Судалгаагаар тэжээвэр амьтантай байх нь хүнийг ганцаардал, сэтгэл гутралаас сэргийлдэг бөгөөд амьтад эзэндээ ямагт анхаарал халамж мэдрүүлж байдгийг тогтоосон байна.
Дараагийн удаа та үнэртүүлэгч, агааржуулагч сонгохдоо цэцгийн зөөлөн үнэртэйг сонгож аваарай. Хамар тархитай холбоотой тул үнэрийг дор нь хүлээн авч, сэтгэл санаанд нөлөөлдөг. Тэр тусмаа цэцгийн үнэр хүнийг улам эрч хүчтэй болгож, сэргээдэг байна.
Өглөө бүр ороо засан өдрийг эхлүүлэх нь хүнийг улам эрч хүчтэй болгодог аж. Hunch.com сайтын явуулсан судалгаагаар ороо өглөө бүр хураадаг хүмүүсийн 71% нь өдрийг хамаагүй эрч хүчтэй эхлүүлдэг, ороо хураахгүй явдаг хүмүүсийн 62% нь эрч хүч муутай, тухгүй явдаг гэдгийг тогтоожээ. Тав тух, эрч хүч мэдрэхийг хүсвэл та өглөө босоод хэдхэн минут илүү зарцуулан, ороо хурааж байгаарай.
Нэгэн судалгаагаар гэртээ маш олон, овор хэмжээ ихтай тавилгатай байх нь илүү стресстүүлдэг гэдгийг тогтоожээ. Илүү бага, бас орон зайг илүү ашигласан тавилгууд таныг гэртээ ирэхэд таатай мэдрэмж мэдрэхэд туслах болно.Та илүү аз жаргалтай амьдрахыг хүсвэл овор ихтэй, замбараагүй орчноос аль болох зайлсхийгээрэй.
Эх сурвалж http://www.ub.life/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт