Apple хөгжүүлэгчид iPhone гар утасны wallpaper буюу ханын зургийг харилцан үйлчлэлтэйгээр бүтээжээ. Өөрөөр хэлбэл таны iPhone хөдлөх бүрт ханын зураг хөдөлдөг эффектэй гэсэн үг. Энэ эффект нь гар утаснаас ажиллагаа шаарддаг тул гацаах, удаах нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс Settings > Main > Universal Access and select Reduce Movement and Activate the switch Down тохиргоог хийснээр iPhone-ийн харилцан үйлчлэл багасна. Ингэснээр таны утас илүү бага ачаалалтай ажиллах болно.
iOS системд ажилладаг олон апп тодорхой хугацааны дараа шинэчлэгддэг тохиргоотой. Тийм апп олныг татах тутам таны iPhone удаан ажиллана. Үүнийг зогсоохын тулд Settings > Core > Content Updates-рүү ороод хүссэн апп-аа disable хийснээр байнга шинэчлэх гэж ачааллахгүй болно.
Ихэнх ухаалаг утас хэрэглэгчид шинээр гарсан апп-уудыг татдаг. Тэдгээрийг 1, 2 өдөр ашигласан ч таг мартаж орхих нь бий. Тиймээс ашигладаггүй апп-уудаа устгах нь таны iPhone-ийн ачааллыг ихээр бууруулах болно.
iOS системтэй утаснууд апп-ийг бүрэн хаадаггүй сул талтай. Апп-аас гарахдаа Home товчийг дарсан бол энэ нь тухайн апп бүрэн хаагдаагүй бөгөөд одоо ч ачаалласаар байна гэсэн үг юм. Олон апп-ийг бүрэн хаалгүй орхивол таны iPhone удаан ажиллах нь ойлгомжтой. Тиймээс Home товч дээр 2 удаа ойрхон дарахад бүрэн хаагдаагүй апп-ууд гарч ирнэ. Тэднийг дээш нь гулсуулахад бүрэн хаагдах болно.
iPhone удаж, гацаж буйг шийдэх сайн аргуудын нэг нь Restart хийх буюу дахин асаах. Ингэснээр cache-гуудыг автоматаар цэвэрлэдэг.
Эх сурвалж: IPhone-ийг IPhoneCenter-ээс
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт