ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Стрессээс сэргийлэх 25 арга

    Уур бухимдал таныг сайн зүйлд хөтлөхгүй. Амжилтаас хойш татаж, бүтээмжийг бууруулна. Уншигч та бүхэнд бухимдлаас сэргийлэх 25 аргыг хүргэж байна.

    1. Өнөөдрөөс эхлэн өглөө урьдынхаас 15 минутын өмнө босч бай. Тэгвэл та бүх ажлаа амжуулж чадна. 

    2. Өглөөний цай, өдрийн хоол, хувцас зэрэг маргааш хэрэглэх зүйлээ урьд орой нь бэлтгэ.

    3. Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг бүх ажлаа бичиж, төлөвлө.

    4. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе олон гардаг. Ийм учраас цагийн юмыг цагт нь хийгээрэй.

    5. Кофе бага уу.

    6. Уулзалтанд болзсон цагаасаа 15 минутын өмнө ир. Орон нутгийн нислэгтэй үед онгоцны буудал дээр нэг цагийн өмнө ир.

    7. Бүх юманд тайван ханд. Амжуулаагүй ажлаас чинь шалтгаалан дэлхий сөнөчихгүй нь лавтай.
    8. Yгүй гэж хэлж сур. Хэрэв танд цаг зав байхгүй бол чадахгүй гэж хэл. Хүн болгон амрах, ганцаараа байх хэрэгтэй гэдгийг ойлго.

     9. Хүнээс асууж лавлаж бай. Юм асуусан хэдэн хором таны цагийг хэмнэх болно.

    10. Аливаа зүйлд тайван ханддаг хүнтэй үерх. Ямар ч юманд амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг.
    11. Сандарч санаа зовсон үедээ гүнзгий амьсгаа ав.

    12. Өдөр бүр өөрийн дуртай нэг зүйлийг хийж бай.

    13. Өөрийн бодол, мэдрэмжээ цаас, дэвтэр дээр буулга. Энэ нь танд шинэ санаа өгөх болно.

    14. Санаа сэтгэлийг чинь зовоож буй зүйлээ дотны найзтайгаа хуваалцаж, яаж шийдвэрлэх талаар зөвлөлд. Таны найз танд тусалж чадна.

    15. Дарамт, сэтгэлийн хямралаас зайлсхийх хамгийн сайн арга нь өөрийн дуртай, сонирхолтой орчинг бүрдүүлэх явдал юм.

    16. Аливаа ажлын өмнө заавал бэлтгэ. Жишээлбэл: Олон хүний өмнө үг хэлэхдээ болох гэж буй зүйлийг урьдчилан төсөөл.
    17. Ажил ихтэй үедээ илүү цагаар суухдаа босох, явах зэргээр биеийнхээ чилээг гаргаж бай.

    18. Өөрийгөө ойлгуулахын тулд бусдыг ойлгохыг хичээ.

    19. Өөрийн гадаад байдалдаа байнга санаа тавьж бай. Та сайхан харагдвал таны сэтгэл өөдрөг байх болно.

    20. Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил. Би хэтэрхий хөгшин, тарган гэж бүү хэл.21. Ажлын хувиараа бодитоор гарга. Олон уулзалтынхаа дунд амрах хэдэн минут үлдээ.

    22. Өдрийн завсарлага авахаа битгий март. 15-20 минут байсан ч өрөөнөөсөө гарч амар.

    23. Та сандарч буйгаа мэдээд тайвшрахыг хүсвэл иогийн дасгал хий.

    24. Бусдыг уучилж сур. Бид төгс бус орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго.

    25. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөл. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй