ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Кока Кола”-ны ашиг тус

    Кока коланд хүүхэд, хөгшидгүй дуртай гэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Гэвч энэ амтат ундааг зөвхөн уух биш өдөр тутмын амьдралдаа ч гэсэн, хэрэглэж болдог ажээ. Энэхүү ундааны гайхалтай 10 хэрэглээг танилцуулъя.

    Үс гялалзуулна

    Коланд агуулагддаг фосфорын хүчил нь үсний эпидермисийг устгаж, гялалзсан, зөөлөн болгодог. Мөн үсний шүлтлэг хүчлийг тэнцвэржүүлж, хугаралтыг зогсоодог аж. Та үсээ дээр дурдсан шиг болгомоор байвал үсэндээ кола түрхэж, 5-10 минут байлгаад шампуниар угаагаарай.

    Үс цайруулна

    Үснийхээ өнгийг цайруулахыг хүсвэл та колагаар үсээ угаагаарай. Коланд агуулагддаг хүчиллэг бодис, хүчлийн тос нь үсний будгийг цайруулдаг ажээ.

    Наалдсан бохь арилгана

    Үсэндээ бохь наачихвал сандрах хэрэггүй. Ердөө л бохь наалдсан хэсэгт ундаа түрхэж, хэсэг байлгаад хуулаарай. Гэхдээ аажмаар, удаан хуулах хэрэгтэй. 

    Өвдөлт намдаана

    Ямар нэг шавьжинд хазуулсан бол та даавуунд кола шингээгээд хазуулсан газраа боогоорой. Учир нь коланд кафейн агуулагддаг юм. Кафейн мэдээ алдуулах үйлчилгээтэй тул өвдөлт намддаг бөгөөд далайн залхагт хатгуулсан бол энэ аргыг ашиглаж болдог ажээ.

    Өөх тос арилгана

    Хүчил, кафейн хоёр өөх тос арилгадаг тул аяга таваг, гал тогооны хэрэгслээ угааж болох юм. Хоолны савандаа кола хийж, хэдэн цаг байлгаад угаавал шинэ юм шиг л өнгө орж, гялалзах ажээ.

    Шавьжнаас хамгаална

    Энэтхэг тариачид шавьжнуудыг хол байлгахын тулд кола цацдаг ажээ. Коланд агуулагддаг чихэр улаан шоргоолжийг дууддаг бөгөөд улаан шоргоолж бол шавьжны эрлэг билээ. Үүний тулд та колаг таггүй саванд хийж, тараан байрлуулахад болох юм.

    Зоос ариутгах

    Цагийн эрхэнд зоос харлаж, бохирддог. Тэгвэл тагтай саванд кола хийж байгаад дотор нь зоос хийгээд сайтар сэгсрээрэй. Дараа нь цэвэр усаар зоосоо угаана.

    Зэв арилгах

    Кола зэв арилгахдаа маш сайн. Тиймээс ямар ч металл эдлэл дээр тогтсон зэвийг арилгаж болдог. Үүний тулд та зэв тогтсон хэсэг дээр кола түрхээд, спонжоор үрэхэд л болох юм.

    Суултуур цэвэрлэх

    Коланд агуулагддаг фосфорын хүчил цэвэрлэгээний ид шидтэй. Жорлонгийн суултуур юм уу, тосгууранд наалдсан элдэв бохирыг арилгахын тулд та спонжид кола шингээгээд, толбон дээрээ тавиад хонуулаарай. Дараа нь усаар зайлахаа мартуузай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй