ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн утас 108-д 60 мянган дуудлага иржээ

    Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Хүүхдийн утас 108 өнгөрсөн 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Иргэд болон хүүхдүүдээс хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл авах зорилготойгоор нээсэн уг утас энэ хугацаанд 60 гаруй мянган удаагийн дуудлага хүлээн авчээ.  Тухайлбал өчигдөр уг утсанд 600 орчим дуудлага ирсний 4 нь халуун буюу шууд туслалцаа шаардлагатай дуудлага байсан байна. Ийм тохиолдолд тэд цагдаа, түргэн тусламж, Хүүхдийн  төлөө үндэсний газар зэрэг мэргэжлийн  байгууллагуудтай хамтран ажилладаг аж.  Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг Австрали улсад өргөнөөр ашигладаг бөгөөд одоогоор  дэлхийн 143 орон хүүхдийн тусламжийн утас ажиллуулдаг  байна. Манай орны хувьд  мэдээлэл, зөвлөгөө хүссэн дуудлага ихэнх хувийг эзэлдэг байна.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй