
Дэлхий дээр цорын ганц тохиосон буюу гурван ихэр хулсны баавгай өнөөдөр 100 дахь хоногийнхоо баярыг тэмдэглэж байна. Гурван хулсны баавгайн бамбарууш Хятадад өнгөрсөн 6 дугаар сарын 29-нд мэндэлжээ. Тэднийг хорвоод мэндэлсэн талаар дэлхий дахин цуурч байсан ч олны өмнө ил гаргаагүй байсан юм. Амьтны хүрээлэнгийн ажилчдын мэдэгдэж байгаагаар зулзаганууд эсэн мэнд өсөн торниж байгаа бөгөөд тэдний биеийн байдал маш сайн байгаа гэнэ. Хятадын заншил ёсоор дэлхий дээр ховордоод байгаа хулсны баавгайн шинэхэн мэндэлсэн зулзагад 100 хоногийн дараа нэр өгдөг бөгөөд интернэтээр санал асуулга явуулж байгаа талаар Асошэйтид Пресс агентлаг уламжилж байна.




МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт