“Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлагаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр “Нэг сэтгэл” уриатай хандивын заалны хөлбөмбөгийн спорт өдөрлөгт МХБХ-ны шүүгч нар нэгдэж, тэмцээнийг үнэ төлбөргүй шүүхээр болсон. Өдөрлөгийн ивээн тэтгэгч байгууллагаар “Tiger” брэнд ажиллах аж.
“Tiger” брэнд нь энэ жил хоёр дахь удаагаа “Tiger Street Football” олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. “Tiger” брэндээс зохион байгуулсан тус тэмцээнд Монголчууд амжилттай оролцож Сингапур улсад болсон тоглолтоос II байрт шалгарсан юм.
Өнгөрсөн жил уг компанийхан Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчийг Монголд авчирсан бол энэ жил Португалийн шигшээ багийн алдарт тамирчин Деког урьсан билээ. Энэ удаа заалны хөлбөмбөгийн тэмцээний дэмжигч байгууллагаар анх удаа оролцох гэж байна.
"Нэг сэтгэл" хөлбөмбөгийн спорт өдөрлөгийн тоглолтын хуваарийг танилцуулъя.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт