ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Tour of china” тэмцээнд манай дугуйчид 17 дугаар байрт шалгарлаа

            МУГТ Ж.Өлзий-Оршихын ахласан Монголын дугуйн тамирчид БНХАУ-д болсон “Tour оf Chinа” Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож буй.

            Дэлхийн мэргэжлийн дугуйн спортын 21 баг, 109 тамирчин өрсөлдсөн тэмцээний 109,2 км, 50,13 км цагийн хурдтай тавдугаар гарааны уралдаанд ОХУ-ын тамирчин Шпилевский Борис түрүүлж, Украйны тамирчин Кулик Андрей аман хүзүүдэж, Эстони улсын тамирчин Райм Микель гуравдугаар байрт шалгарчээ. Харин манай тамирчдаас ОУХМ Э.Мөнхтулга 48, Б.Марал-Эрдэнэ 86, А.Алтансүх 88 дугаар байр эзлэв.

     

            Багийн нийлбэр дүнгээр ОХУ-ын тамирчид тэргүүлсэн бол Чехийн тамирчид шил дарж, Польшийн тамирчид гутгаар байр эзэлсэн аж. Энэ удаа Монголын дугуйчид багийн нийлбэр дүнгээр 17 дугаар байрт шалгарсан байна.

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй