Обама Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтад оролцохоос гадна БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зинь Пинтэй уулзахаар товлосон байна. Мөн 11 дүгээр сарын 12-14-нд Мьянмарт болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АНУ-Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооны дээд хэмжээний уулзалтад Обама оролцож, тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй хоёр талын хэлэлцээ хийх ажээ.

Харин 11 дүгээр сарын 15-16-нд Австралийн Брисбен хотод АНУ-ын удирдагч байхдаа “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Ази-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын тэргүүлэх үүргийн талаар үг хэлэх юм байна. Обама Хятадын ерөнхийлөгч Си Жинь Пинтэй уулзах уулзалтаар гадаад худалдааны хэд хэдэн гэрээний талаар хэлэлцэж магадгүй хэмээн ажиглагчид онцолж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт