ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорих ял эдлэгсдэд зориулсан эрүүл мэндийн болон хууль, эрх зүйн мэдлэг олгох гарын авлага хэвлэгджээ

    Хорих ял эдлэгсдэд зориулсан эрүүл мэндийн болон хууль, эрх зүйн мэдлэг олгох гарын авлага, өврийн дэвтрийг Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн тасаг, “Цаглашгүй мэдлэг” төрийн бус байгуулагатай хамтран 10000 ширхэгийг хэвлүүлж, хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадад хүргүүллээ. Мөн “Хууль, эрх зүйн зөвлөмж” номыг боловсруулан эмхтгэж, байгууллагын цахим санд байршуулаад байна.

    untitled-1

    Тогтоол гүйцэтгэх газар нь “Цаглашгүй мэдлэг” төрийн бус байгууллагатай 2014 оноос эхлэн  хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд нийт хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын хоригдогчдод эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх, эмчилгээнд шаардлагатай эм, тариа, түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж нийлүүлэх, Хорих 409 дүгээр ангийн номын сан, уншлагын танхимыг засварлан тохижуулах, Хорих 401 дүгээр ангийн албаны конторт эд хогшил хандивлах, төвлөрсөн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын эмнэлгийн ажилтнууд, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүний нөөц, архив бичиг хэргийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтуудыг тус тус зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэн үр дүнтэй хамтран ажилласан юм.

    img_0155s

    Мөн энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ажиллах талаар Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, “Цаглашгүй мэдлэг” Төрийн бус байгууллагын тэргүүн В.Мөнхцэцэг нар харилцан санал солилцлоо.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй