ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүсвэл хаана ч, юугаар ч байшин барьж амьдарч болно

    Дэлхийн өнцөг булан бүрт байх хачирхалтай байшингууд.

    6
    Хятадын Гуанжоу хотод нэгэн байшингийн 19 давхарт энэхүү хачирхалтай ургамалан гэртэй хүн амьдардаг. 

    1
    Ливан улсын Мизиара тосгонд "онгоцонд" амьдардаг хүн бий. Мизара тосгоныхон эртний Грек загварын байшин барих нь тэдний бахархал хэдий ч Айрбус А380 онгоц шиг хэлбэртэй байшинд амьдрах дуртай хүн ч бас байдаг.

    2

    3
    Аварга загас дээврийг нь цөмлөн орсон байшинг Британий Оксфордод харж болно. 7,6 м урт энэ аварга загасыг Нагасаки хот дээр хаясан атомын бөмбөгийн 41 жилийн ойд зориулж барьжээ.

    4
    Ливаний Мизиара тосгоны бас нэгэн сонирхолтой пирамид хэлбэрийн байшин.

    5
    Эртний Грекийн сүмийн хэлбэртэй байшин Ливаны Мизиара тосгонд бий.

    7
    Сербийн Бажина Бастад Дрина голын дунд байх чулуун дээр жижигхэн байшин байдаг. Байшинг 1968 онд хэдэн залуучууд барьжээ.

    8
    Энэ өвөрмөц хэлбэртэй байшин Хятадын Донгуанд байдаг.

    9
    Тимберланд брэнд Кипресс 24 загварын байшин бүтээжээ. Энэхүү байшин нь дугуйтай чирч явж болдог, жижигхэн ч гэсэн хүний хэрэгцээг бүрэн хангахуйц, тухтай болж чаджээ. Энэ загварын байшин 93м2 - аас эхлээд 9,3 м2 хүртэл жижиг бий.

    10
    Хятадын Шапу жижиг тосгонд 38 настай Лиу Линчао гэх эр өөрийн гэрээ нүүлгэж байна. 5 жилийн өмнө Лиу өөрийн төрөлх хотоос гарч цагаач ажилчин болсон. Тийм учраас хулс, гялгар уут ашиглан хийсэн 1,5м өргөн 2м өндөр 60 кг энэхүү "байшингаа" өргөөд өдөрт 20 км хүртэл алхдаг гэж дотоодын мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

    11
    Францын Коссвиллерт нарны цахилгаан үүсгүүрэн The Heliodome нэртэй байшинг харж болно. Байшинг том гурван хэмжээст нарны цаг шиг хийжээ. Нарны хөдөлгөөнийг даган эргэж зуны цагт доторх хэмээ сэрүүн байлгаж, өвлийн цагт нарны тусгал том цонхоор нь шууд тусч халаах зориулалттай барьжээ.

    12
    АНУ, Моаб хадан хясааны энгэрт байрлах байшингийн гадаа трамполин дээр тоглож буй охин. "Хаданд" ойролцоогоор 15 гэр бүлийн 100-аад хүн амьдардаг. Байшингуудыг 35 жилийн өмнө барьжээ.

    13
    Төв Испани улсад байдаг гэрээсээ дарс хайж буй Болгар эмэгтэй. Энэ түр лагерт 40 хүн амьдардаг. Усан үзэм хураалтын үеэр Туркээс ирсэн болгар үндэстнүүд ойролцоогоор 6 долоо хоног байрладаг.

    14
    Чех, Велке Хамрид байдаг 73 настай Лота гэдэг эр байшингаа эргүүлж байна. Тэрээр анх 1981 цорын ганц өвөрмөц байшин барих санаагаа олжээ. Тэгээд байгальтай ойр байхаар барьж эхлэн 2002 онд бүрэн гүйцэд дуусгажээ. Байшинг цаг агаарын хэмээс шалтгаалан доош нь эргүүлэн буулгаж эсвэл дээш нь эргүүлэн гаргаж болдог.

    15
    Бенито Хернандез гэх 30 настай эр Мексикийн Лас Пиердрасд байдаг өөрийн байшингийн өмнө. Тэрээр эхнэр, гэр бүлийн хамт 40 метр өргөн чулууг ашиглан дээвэр хийсэн байшинд амьдардаг.

    16
    Хонг Конгийн архитектур Гэри Чан 32м2 байшингийнхаа дунд дүүжин орон дээрээ хэвтэж байна. Орчин үед улам л давчуу болсоор байгаа орон сууцны оршин суугч жижигхэн дөрвөлжин байшиндаа Чаны гурван үе амьдарчээ.

    17
    Дэлхийн хамгийн нарийхан байшингийн зургийг дарж байна. Польш улсын Варшав хотод хоёр байшингийн дунд ердөө 92 см өргөнтэй энэхүү "оромжийг" Израйлийн зохиолч Эдгар Керет хаяаа ирж амьдардаг. Тэрээр Варшав хотод Дэлхийн II дайнд үрэгдсэн эцэг эхийнхээ дурсгалд зориулж барьсан энэ "байшиндаа" жилдээ хоёр удаа ирдэг байна.

    18
    70 ширхэг дугариг байшин. АНУ газар хөдлөлтөөс болж орон гэргүй болсон Индонезийн Сумберхаржо тосгоныхонд зориулж эдгээр байшингуудыг барьж өгчээ.

    19
    Бразилийн ах дуу уран бүтээлч Тиаго Примо /дээд тал нь байгаа/ дүү Габриел нар Рио-де-Жанейро хотын байшингийн хананд "зүүгдэн" амьдардаг.

    20
    Бээжин хотын нэгэн байшингийн дээвэр дээр хиймэл чулуугаар хувийн байшин барьж байгаа ажилчид.

    21
    Австралийн Сидней хотод контайнероор гурван унтлагын өрөөтэй байшин барьсаныг харж болно. Хоёр давхар, хоёр ариун цэврийн өрөө, модон шал, эйр кондишн, гал тогоо, угаалгын өрөө, болкон, бохир ус цэвэршүүлэгч гээд бүхий зүйл бий. Мөн энэхүү байшинг өдөртөө л нүүлгэж болдог.

    22
    Францад байдаг модон байшин.

    23

    Тьерри Атта Абижангийн матран хэлбэртэй байшин Зааны ясан эрэг дээр харж болно.

    24
    Нигер улсад байдаг бас нэгэн онгоцны хэлбэртэй байшинг харж болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй