Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ уг албанд томилогдсон үеэсээ цэргийн алба хааж буй залуусыг Монголынхоо түүх, өв соёлоор бахархдаг, эх орноо хайрлаж хамгаалах эх оронч сэтгэлгээтэй төлөвшүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн.
Эрхэм сайд хувиасаа мөнгө гарган “Монголын Нууц Товчоо” хураангуй ном 10 мянган хувиар хэвлүүлэн, дээжээс нь цэрэг дайчдад бэлэглэжээ. “...Монголын язгуурын их гүн ухааныг хойч үедээ өвлүүлэн залгамжлуулах нэр төртэй эрхэм үүргээ ямагт санаж явахад тань тус болох болтугай...” хэмээсэн өгүүлсэн түүний сэтгэлийн үгтэй энэ ном эх түүхээ судлан мэдэхийг хүссэн Монголын цэргийн алба хаагчид болоод хугацаат цэргийн алба хаагчдын гарт очлоо.
Номын нээлт Зэвсэгт хүчний 032-р ангийн жагсаалын талбайд болсон аж. Ардын уран зохиолч П.Бадарч уг үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдаж, “Монголын нууц товчоо” бүтээл Монголын утга зохиолын үнэт өв болох тухай өгүүлж, өөрийн тэрлэсэн “Монголын Нууц Товчоо” шүлгээ уншин, найргаар мялаалга өргөжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт