ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чикаго хотод Чингис хааны тахилгын арга хэмжээ зохион байгуулагджээ

    Дэлхийн монголчууд өдрөөс өдөрт өнөр өтгөн болж байгаатай холбоотойгоор гадаадын улс орнуудад үндэсний үзэл, соёл уламжлалаа таниулах, хадгалан үлдэх зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулагдах болсон.

    Үүний томоохон жишээ нь “Чикаго хотын монголын буддын соёлын Гандан төв”-ийн монгол лам нар санаачилан Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулан Чингис хааны тахилгыг Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод анх удаа зохион байгуулжээ.  

    Учир нь Эзэн богд Чингис хааныг монголын буддизмд Очирваань бурханы хувилгаан гэж үздэг төдийгүй түүхэнд  Өгөөдэй хааны эхлүүлсэн Чингис хааныг тахих тахилгын зан үйл 700 гаруй жил үргэлжлэхдээ Хубилай хаан үед улам хөгжиж явсаар буддын шашны зан үйлээр тахидаг болж судар ном нь зохиогдсонтой холбоотой.

    Уг арга хэмжээний хүрээнд улсын Төв номын сан, Гандантэгчэнлин хийдийн номын санд байгаа Чингис хааны тахилгын сан судар, монгол, төвд хэлнээс эх сурвалжилж, дотоодын болон гадаадын монголч эрдэмтдийн санал зөвлөмжид тулгуурлан тахилгын судрыг Монгол, Англи, Төвд хэлээр,мөн уйгаржин бичгээр дахин хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон байна.

    Арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр үнэлж Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд мэндчилгээ дэвшүүлж, өргөмжлөлт консул баяр хүргэсэн бол хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл мөн Америкийн монгол холбоод дэмжин ажилласанд зохион байгуулагчдын зүгээс баяртай байгаагаа илэрхийлсэн юм. 

    Сонирхуулахад Автай сан хааны үед Чингисийн тугийг тахидаг тусгай лам нар байсан бол, Сэцэн хан аймагт 1863 онд То Ван Тогтохтөрийн байгуулсан "Туг Чингисийн сүм"-ийн бүх зан үйл 1937 он хүртэл тасралтгүй буддын дэг ёсоор явж ирэхдээ лам нар жилд 5 удаа Чингис хааныг тахиж байсан нь тухайн үеийн монголын бас нэгэн соёлын томоохон үйл хэрэг байсан гэж зарим судлаачид үздэг бөгөөд харамсалтай нь түүхийн хар өдрүүдийн сүүдэрт дайрагдсан тус сүмээс өдгөө зөвхөн зураг л үлджээ.

    Энэ мэт үндэсний бахархал болсон арга хэмжээг гадаад орнуудад тархан суурьшсан нийт монголчуудын дунд зохион байгуулах нь аль нэг шашны арга хэмжээ гэж харагдахаасаа илүүтэйгээр тус улсад ажиллаж амьдарч буй монгол улсын иргэд тэдгээрийн үр хүүхдүүд мөн манай соёлыг шимтэн судалдаг судлаач эрдэмтэн мэргэдэд соёлын дархлаа тарьж буй оюун сэтгэлийн хөрөнгө оруулалт яах аргагүй мөн билээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй