ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварчээ

    Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага 11 дүгээр сарын 07 буюу өнөө өглөөний 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.

    Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан байна.

    IMG_0504

    Иймээс аврагчид шуурхай арга хэмжээ авч ажиллан, уурхайн нурлыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөсөн байна.

    Аврах ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсэний эцэст нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өглөө.

    Ослын дуудлагаар аврах хоёр бүлэг ажиллалаа гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

    IMG_0531

     
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй