ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

    Нийслэлийн 377 жилийн ойг  тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016”  зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дуурсгасан  Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарын  хөдөлмөр, зүтгэлийг  өндрөөр үнэлж,  нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнаж байгаа юм. Шагналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй