Ямар ч супер компьютер энэхүү бодлогыг бодож чадахгүй гэхэд эргэлзэх юмгүй. Харин та бодож чадах уу?
Гурван эгч дүүс хэдэн настай вэ? Хэрэв:
- Тэдний насыг үржүүлбэл 36 болно
- Тэдний насыг нэмбэл 13 болно
- Хамгийн том эгч нь шаргал үстэй
Хариулт: Эхний бодлогын нөхцөл болох тэдний насны үржвэр 36 гэдгээс 3 тооны үржвэрт задалвал:
36 = 2 × 3 × 6, нийлбэр нь 11.
36 = 2 × 2 × 9, нийлбэр нь 13.
36 = 4 × 9 × 1, нийлбэр нь 14.
36 = 4 × 3 × 3, нийлбэр нь 10.
36 = 18 × 2 × 1, нийлбэр нь 21.
36 = 12 × 3 × 1, нийлбэр нь 16.
36 = 6 × 6 × 1, нийлбэр нь 13.
36 = 36 × 1 × 1, нийлбэр нь 38.
Бидэнд одоо 2 + 2 + 9 = 13, 6 + 6 + 1 = 13 гэсэн хоёр хувилбар үлдлээ. Бодлогын хамгийн сүүлийн нөхцөл болох том эгч нь шаргал үстгэй гэдгээс том эгч нь ихэр биш гэсэн гаргалгааг хийж болно. Манай бодлогын хариу эгч дүүс 2 2 9 настай болж таарч байна.