Харин өчигдөр болсон бүх нийтийн сонгуульд бүгд найрамдах намынхан тэргүүлж байгаа талаар сонгуулийн анхан шатны мэдэгдэл гарчээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд найрамдах нам Сенатад зургаан суудал нэмж авахад л танхимыг хяналтаа авах боломж бүрдэж байгаа юм байна.
Бүгд найрамдах намын сенатч Митч МакКоннелл Кентаки муж улсад Ардчилсан намын нэр дэвшигч Элисон Граймсыг ялжээ. Түүнчлэн Бүгд найрамдахчууд өмнө нь Ардчилсан намынх байсан Баруун Виржиниа муж улсын захирагчийн суудлыг авсан байна. Мөн Миссиссипи, Алабама, Мэн, Өмнөд Каролина, Оклахома, Теннесси муж улсуудад Бүгд найрамдах нам байр сууриа хадгалж үлджээ.
Харин Ардчилсан нам Массачусеттс, Нью-Жерси муж улсын захирагчийн суудлаа хамгаалсан байна. Завсрын сонгууль АНУ-ын Хойд Каролина, Арканзас, Колорадо, Жиоржиа, Айова, Канзас муж улсуудад нэр дэвшигчдийн өрсөлдөөн их байх гэнэ.
Сонгуулийн үр дүнд Сенатын танхимын гуравны нэг нь, харин төлөөлөгчдын танхим бүхэлдээ шинэчлэгдэж, 50 муж улсын 36 захирагч солигдох юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт