ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Л.Гансүхийн өмгөөлөгч андуурч бичсэнээ хүлээв

    Өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат “Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн биедээ авч явсан баримт бичгээс ноцтой зүйл илэрсэн учир Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаад байгаа” хэмээн мэдэгдсэн. Тэр ноцтой бичигт “Е.сайд өлсгөлөн зарла гэсэн. Өлсгөлөн зарлахаар чинь эмнэлэгт гаргаж авна гэсэн” хэмээн дурайтал бичсэн байсан нь өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгуулах үндэслэл болжээ. Харин тэрээр энэ талаар дөнгөж сая хэвлэлийн бага хурал зарлаж тайлбар хийв. Ц.Баасандорж “Тэр гар бичмэлийг би бичсэн. Л.Гансүх өмнө нь БО-ны сайд байсан хүн. Тэгээд л экс сайд гэж бичих гэж байгаад Е сайд гээд андуураад биччихсэн байна лээ” гэж ноцтой гэх баримт бичгийн учрыг тайлбарлав. Ямартаа ч түүний бичсэн энэхүү нууц захидлын дагуу үйл явдал өрнөж Л.Гансүх батлан даалтад гараад байгаа билээ. Тэрээр мөн АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат нарыг хувь хүний захидлын нууцыг задруулсан, өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсноо мэдэгдсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй